Данстай эсэхээ шалгах

Та манай үнэт цаасны компанид данстай эсэхээ шалгана уу.



Данс нээлгэх хүсэлт илгээсэн эсэхээ шалгах

Та манай үнэт цаасны компанид данс нээлгэх хүсэлт илгээсэн эсэхээ шалгана уу.

Банкны дансаа үнэт цаасны данстай холбох

Манай компанид үнэт цаасны данстай эсэх, холбосон банкны дансны мэдээлэл бүрэн, зөв эсэхийг шалгах боломжтой

Хувьцааны данс нээлгэх

Yнэт цаасны данс нээж арилжаанд оролцох

Тусламж

Өмнө нь хувьцааны данс нээлгэсэн бол дахин данс нээх шаардлаггүй тухайн дансаа ашиглаад явах боломжтой. Гэхдээ өөр өөр банкинд данстай байж болдог шиг 5 хүртэл брокер дээр давхар данстай байж болно.

1. Өөрийнхөө мэдээллийг КРИЛЛ үсгээр иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээн дээр бичсэнтэй яг ижил бичихгүй бол бид улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулгахад алдаатай гэж буцаагдаж данс нээгдэхгүй. 2. Банкны данс хооронд зай авч болохгүй шууд XXXXXXXXXX гэж залгаж бичих шаардлагтай. 3. Латин үсгээр хүсэлт илгээж болохгүй 4. Банкны дансны дугаар дээр зөвхөн өөрийнхөө байнга ашигладаг дансыг бүртгүүлэх. Хүүхэд ч мөн ялгаагүй өөрийн нэр дээрх хүүхдийн хадгаламж эсвэл хүүхдийн мөнгөний данс холбох шаардлагтай.

Манай сайтын "ДАНСТАЙ ЭСЭХЭЭ ШАЛГАХ" хэсэгт шалгахад данс нээгдсэн байна гэвэл таны данс нээгдсэн байна. Харин 158989 болон бусад платформууд мэдээлэлдээ хэдий хугацаанд update буюу шинэчлэл хийдэггийг тодорхой хэлж мэдэхгүй учир эхний өдрүүдэд бусад платформуудад дансгүй гэж гарч ирж болно. Манай hun.mn вэбсайт нь шууд backoffice програмтай холбогдсон байдаг.

1. https://net.mcsd.mn/ вэбсайт 2. 158989 дугаарт өөрийн регистрийн дугаарыг латинаар илгээнэ.

Банкны дансаа үнэт цаасны данстай холбох товчин дээр дарж зөвхөн өөрийн нэр дээрх ашигладаг дансаа холбоно. Хүүхэд бол хүүхдийн хадгаламжийн данс эсвэл хүүхдийн мөнгөний данс холбоно. Эцэг эхийг данс холбож болохгүй.

1072 хувьцааны арилжаа албан ёсоор эхлээгүй хаалттай байгаа учир одоогоор өв залгамжлал хийх боломжгүй. Хувьцааны арилжаа эхэлсэний дараа хийлгэх боломж нээгдэх тул хүлээх шаардлагтай.